send link to app

Монгол улсын Нийгмийн хамгаалал, халамж, нийгмийн даатгал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой иргэдийн хүсэлтийг хүлээн авч хурдан шуурхай төрийн үйлчилгээ үзүүлэх "Зайнаас зөвлөн туслах төв"-ийг байгуулж байна. Тус төвд хандсан хүсэлтүүдийг боломжит бүх сувгуудаар хүлээн авах ба эдгээр сувгуудаас онцлох нэг суваг нь сонсголын бэрхшээлтэй утсаар ярих боломжгүй иргэд ухаалга утасны тусламжтай ажлын цагаар оператортой холбогдож дүрсээ харан ярьж, мэдээлэл лавлах, тусламж үйлчилгээ авах боломжтой Монголын анхны видео дуудлагатай үйлчилгээ юм.

Аппликейшний боломжууд:

- Видео дуудлага хийж оператортай холбогдож тусламж, үйлчилгээ авах
- Иргэн, оператор видео дуудлагаар холбогдсон үедээ дүрсээ нээх болон хаах
- Оператортай мессэж чатаар холбогдож үйлчилгээ авах
- Аппликейшн ашиглах заавар бүхий тусламжийн хэсэгтэй.